НУУЦЛАЛЫН БОДЛОГО
НЭГ. ХАРИЛЦАГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЦУГЛУУЛАХ ҮНДЭСЛЭЛ, ЗОРИЛГО
- 1.1. “Кэйрпэй” ХХК (цаашид “Мэдээлэл хариуцагч” гэх) нь Carepay гар утасны аппликэйшн (цаашид “Carepay” гэх)-д бүртгүүлсэн хэрэглэгчид аппликэйшний үйлчилгээ, CareCheck үйлчилгээ, бүтээгдэхүүн, байгууллагын мэдээлэл болон холбогдох үйлчилгээг хүргэх зорилгоор хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж, боловсруулна.
- 1.2. Carepay-д нэвтэрч, бүртгэл үүсгэн үйлчилгээ ашиглаж буй 13 насанд хүрсэн Монгол Улсын иргэнийг Харилцагч гэнэ.
- 1.3. Мэдээлэл хариуцагч нь хэрэглэгчийг танин баталгаажуулах, үйлчилгээний аюулгүй байдлыг хангах, хэрэглэгчийн хүсэлтийг боловсруулах зорилгоор хэрэглэгчийн зөвшөөрөлд үндэслэн мэдээллийг цуглуулж боловсруулна.
- 1.4. Харилцагч нь Carepay-д бүртгүүлэхээс өмнө Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлоготой бүрэн танилцаж, мэдээлэл боловсруулахыг зөвшөөрсөн идэвхтэй үйлдэл хийснийг цахим зөвшөөрөл олгосонд тооцно.
- 1.5. Харилцагч нь Carepay-д үнэн зөв мэдээлэл оруулах үүрэгтэй бөгөөд худал мэдээлэл оруулснаас үүдсэн эрсдэл, хохирлыг өөрөө хариуцна.
- 1.6. Мэдээлэл хариуцагч нь дараах мэдээллийг цуглуулж боловсруулна. Үүнд:
- 1.6.1. Гар утасны дугаар, регистрийн дугаар;
- 1.6.2. Нэвтрэх эрх баталгаажуулах нэг удаагийн нууц код болон шифрлэгдсэн нууц үгийн мэдээлэл;
- 1.6.3. Овог нэр, оршин суугаа газрын мэдээлэл болон хэрэглэгчийн оруулсан бусад мэдээлэл;
- 1.6.4. Аппликэйшн ашиглаж буй төхөөрөмжийн мэдээлэл;
- 1.6.5. Carepay болон CareCheck үйлчилгээг ашиглах үеийн хэрэглээний мэдээлэл;
- 1.6.6. Камерын зөвшөөрлийг зөвхөн хэрэглэгчийг баталгаажуулах, QR код унших болон баримт бичиг баталгаажуулах зорилгоор ашиглана.
- 1.7. Мэдээлэл хариуцагч нь энэхүү бодлогод зааснаас өөр зорилгоор хэрэглэгчийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, хадгалахыг хориглоно.
ХОЁР. ХАРИЛЦАГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ БОЛОВСРУУЛАХ, АШИГЛАХ
- 2.1. Мэдээлэл хариуцагч нь хэрэглэгчийн мэдээллийг дараах зорилгоор ашиглана. Үүнд:
- 2.1.1. Хэрэглэгчийг танин баталгаажуулах;
- 2.1.2. Carepay болон CareCheck үйлчилгээг хүргэх;
- 2.1.3. Аппликэйшний аюулгүй байдал, хэвийн ажиллагааг хангах;
- 2.1.4. Үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах;
- 2.1.5. Шинэ бүтээгдэхүүн, модуль болон системийн хөгжүүлэлт хийх;
- 2.1.6. Хэрэглэгчид мэдээлэл, мэдэгдэл болон урамшуулал хүргэх;
- 2.1.7. Хэрэглэгчийн хүсэлт, санал, гомдлыг шийдвэрлэх.
- 2.2. Мэдээлэл хариуцагч нь хэрэглэгчийн мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн байгууллага болон гуравдагч этгээдэд задруулахгүй.
- 2.3. Мэдээлэл хариуцагч нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг ашиг олох зорилгоор худалдах, түрээслэх, дамжуулах, хуваалцахыг хориглоно.
ГУРАВ. ХАРИЛЦАГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХАДГАЛАХ
- 3.1. Мэдээлэл хариуцагч нь хэрэглэгчийн мэдээллийг хамгаалалттай серверт хадгална.
- 3.2. Хэрэглэгч өөрийн нэвтрэх нэр, нууц үгийн нууцлалыг хадгалах үүрэгтэй.
- 3.3. Хэрэглэгчийн бүртгэл идэвхтэй байх хугацаанд мэдээллийг хадгална.
- 3.4. Хэрэглэгч бүртгэлээ устгах хүсэлт гаргасан тохиолдолд мэдээллийг 30 хоногийн дотор устгах буюу дахин танигдах боломжгүй хэлбэрт шилжүүлнэ.
- 3.5. Хууль тогтоомжийн дагуу хадгалах шаардлагатай мэдээллийг холбогдох хугацаанд хадгалж болно.
ДӨРӨВ. ХАРИЛЦАГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ УДИРДАХ, УСТГАХ
- 4.1. Хэрэглэгч өөрийн мэдээллийг шинэчлэх, өөрчлөх хүсэлтийг Carepay аппликэйшн болон албан ёсны и-мэйлээр илгээж болно.
- 4.2. Хэрэглэгч өөрийн бүртгэл болон мэдээллийг устгуулах хүсэлт гаргах эрхтэй.
- 4.3. Мэдээлэл устгуулах хүсэлтийг дараах и-мэйлээр илгээнэ:
info@carepay.mn
- 4.4. Хүсэлт хүлээн авснаас хойш ажлын 30 хоногийн дотор мэдээллийг устгах ажиллагааг гүйцэтгэнэ.
ТАВ. НУУЦЛАЛЫН БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛТ
- 5.1. Мэдээлэл хариуцагч нь Нууцлалын бодлогод нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй.
- 5.2. Нууцлалын бодлогод өөрчлөлт орсон тохиолдолд Carepay аппликэйшн болон албан ёсны сувгаар нийтэлнэ.
- 5.3. Хэрэглэгч шинэчлэгдсэн Нууцлалын бодлоготой танилцах үүрэгтэй.