“КЭЙРПЭЙ” АППЛИКЭЙШНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ
Эрхэм Кэйрпэй аппликэйшн хэрэглэгч та үйлчилгээг авахын өмнө үйлчилгээний нөхцөл болон нууцлалын бодлоготой бүрэн танилцаж, зөвшөөрсөн тохиолдолд “Бүрэн танилцаж, ойлгож зөвшөөрч байна” гэсэн товчийг дарна уу.
НЭГ. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ
- Энэхүү Үйлчилгээний нөхцөлийг “Кэйрпэй” ХХК /цаашид “Компани” гэх/ болон иргэн /цаашид “Хэрэглэгч” гэх/ нарын хооронд Кэйрпэй үйлчилгээг ашиглахад баримтлах бөгөөд Компаниас хэрэглэгчийн хувийн болон санхүүгийн мэдээллийг хүлээн авах, хадгалах, уг үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлогод заасан зорилгоор ашиглах, түүнд боловсруулалт хийх улмаар үйлчилгээний эрх олгох эрх зүйн үр дагавар бүхий хэлцэл болно.
- Хэрэглэгч нь кэйрпэй аппликэйшнд бүртгүүлэх, кэйрпэй үйлчилгээг ашиглан бүтээгдэхүүн худалдан авах, уг худалдан авалтын төлбөрийг хуваарийн дагуу хуваан төлөх, үүнтэй холбоотой бусад харилцааг энэхүү үйлчилгээний нөхцөлөөр зохицуулна.
- Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Компаниас кэйрпэй үйлчилгээг үзүүлэхтэй холбоотойгоор Хэрэглэгчийн хувийн мэдээллийг хүлээн авах, хадгалах, уг үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлогод заасан зорилгоор ашиглах, түүнд боловсруулалт хийх, үйлчилгээний эрх олгох эрх зүйн үр дагавар бүхий хэлцэл болно.
- Харилцагч таны өгсөн мэдээллийг төрийн эрх бүхий байгууллагын шаардлага, хуульд заасан үндэслэлээс бусад тохиолдолд аливаа иргэн, хуулийн этгээдэд задруулахгүй байх үүргийг Компани нь хугацаагүйгээр хүлээнэ.
- Хэрэглэгч энэхүү үйлчилгээний нөхцөлийг анхааралтай уншиж танилцах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь үйлчилгээний нөхцөл, түүний аливаа заалттай танилцаагүй, мэдээгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэх, эсхүл Хэрэглэгчийг аливаа үүрэг, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
- Энэхүү үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
- “Бүтээгдэхүүн” гэж Мерчантын борлуулж буй бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээг;
- “Мерчант” гэж бүтээгдэхүүн үйлчилгээгээ Кэйрпэй аппликэйшний хэрэглэгчдэд худалдан борлуулахаар Компанитай гэрээ байгуулсан хувь хүн, хуулийн этгээдийг ойлгоно;
- “Кэйрпэй үйлчилгээ” гэж Хэрэглэгчид худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ үнийг тодорхой хугацаанд хуваарийн дагуу хуваан төлөх, худалдан авсан виртуал картын болон байгууллагын хөнгөлөлт эдлэх, урамшууллын оноо цуглуулах боломжит үйлчилгээг;
- “Кэйрпэй аппликэйшн” гэж Хэрэглэгч ухаалаг гар утас болон түүнтэй ижил төрлийн бусад төхөөрөмжид татан авч, бүртгүүлэн Кэйрпэй үйлчилгээг авах зориулалт бүхий “Carepay” нэртэй гар утасны аппликэйшнийг;
- “Кэйр оноо” гэж Кэйрпэй аппликэйшн хэрэглэгчдэд хэрэглээнд нь тааруулан автоматаар олгогдож буй лояалти оноог;
- “Хэрэглэгч” гэж дараах шаардлагыг хангасан хүнийг ойлгоно. Үүнд:
- Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг;
- Тогтмол орлоготой, чанаргүй болон хугацаа хэтрүүлсэн зээлийн түүхгүй;
- Аль нэг банканд өөрийн нэр дээр данс эзэмшдэг, интернэт банкны үйлчилгээ ашигладаг;
- Ухаалаг гар утас ашигладаг;
- Үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлоготой бүрэн танилцаж, зөвшөөрсөн 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай Монгол улсын иргэнийг;
- “Үйлчилгээний эрх” гэж Хэрэглэгчийн худалдан авалтад нь зориулан түүний хувийн болон санхүүгийн мэдээлэлд тулгуурлан тооцоолсон, дахин ашиглах боломжтой, үнийн дүнгийн хэмжээ заасан, төгрөгөөр илэрхийлэгдэх эрхийг;
- “Тусгай эрх” гэж Хэрэглэгч болон Мерчантын хамтаар гаргасан хүсэлтийн дагуу Талууд харилцан тохиролцож зөвхөн тухайн Мерчантаас бүтээгдэхүүн худалдан авахад нь зориулан хэрэглэгчид олгосон худалдан авалтын нэмэгдүүлсэн эрхийг;
- “Виртуал карт” гэж Хэрэглэгчид Мерчантын бүтээгдэхүүн үйлчилгээг 3-50 хүртэл хувиар хөнгөлөлттэй үнээр худалдан авалт хийх боломжтой Basic, Gold, Platinium гэсэн 3 төрлийн цахим картуудыг;
- “Зөвшөөрөх үйлдэл” гэж Хэрэглэгч нь Компанид хандан кэйрпэй аппликэйшнээр дамжуулан хийсэн бүртгэл үүсгэх, худалдан авалт баталгаажуулах, төлбөрийн хуваарийн дагуу төлбөр төлөх, үйлчилгээний нөхцөлд оруулсан нэмэлт өөрчлөлтийг зөвшөөрөх үйлдэл болон Компанид хандан хийсэн бусад үйлдлийг;
- “Гуравдагч этгээд” гэж Компани, Хэрэглэгч, Мерчант болон тэдгээрийн хууль ёсны төлөөлөгчөөс бусад этгээдийг;
- “Тусгай нөхцөл” гэж тухайлсан үйлчилгээг авахаас өмнө Хэрэглэгч уншиж танилцан, хүлээн зөвшөөрч, шаардлагыг хангасан байх шаардлагатай, кэйрпэй аппликэйшнд байршуулсан нөхцөлийг ойлгох ба тусгай нөхцөл болон үйлчилгээний нөхцөл зөрчилдөх тохиолдолд тусгай нөхцөлийг баримтална.
- “Хугацаа хэтрүүлсний төлбөр” гэж Хэрэглэгч кэйрпэй үйлчилгээг ашиглан хийсэн худалдан авалтын төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд Компанид төлөх төлбөрийг хэлнэ.
ХОЁР. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
- Үйлчилгээний эрх олгох
- Компани нь хэрэглэгчээс ирүүлсэн хүсэлт, санхүүгийн болон хувийн мэдээллийг үндэслэн түүнд 50,000 /тавин мянга/ төгрөгөөс 3,000,000 /гурван сая/ төгрөг хүртэлх үйлчилгээний эрх олгоно. Бүрэн онооны системээр оноогоо үнэлүүлэхэд 5,000 /таван мянган/ төгрөг төлж үйлчилгээний эрх үүсгэнэ.
- Компани нь Хэрэглэгч болон Мерчантын хамтын хүсэлтийн дагуу Хэрэглэгчийн үйлчилгээний эрхийг нэмэгдүүлэн 100,000,000 /зуун сая/ төгрөг хүртэлх тусгай эрх олгож болно.
- Хэрэглэгч үйлчилгээний болон тусгай эрхийн хэмжээнээс хамаарч дараах байдлаар худалдан авалтын төлбөрийг хуваан төлнө. Үүнд:
- Шууд төлөх /Кэйрпэй үйлчилгээг үйлчилгээний эрхийн хэмжээнд ашигласан бол/;
- 2 хуваан 15 хоногийн хугацаанд төлөх /Кэйрпэй үйлчилгээг үйлчилгээний эрхийн хэмжээнд ашигласан бол/;
- 4 хуваан төлөх 45 хоногийн хугацаанд төлөх /Кэйрпэй үйлчилгээг үйлчилгээний эрхийн хэмжээнд ашигласан бол/;
- 6 хуваан 75 хоногийн хугацаанд төлөх /Кэйрпэй үйлчилгээг үйлчилгээний эрхийн хэмжээнд ашигласан бол/;
- 8 хуваан 105 хоногийн хугацаанд төлөх /Кэйрпэй үйлчилгээг үйлчилгээний эрхийн хэмжээнд ашигласан бол/;
- 10 хуваан 135 хоногийн хугацаанд төлөх /Кэйрпэй үйлчилгээг үйлчилгээний эрхийн хэмжээнд ашигласан бол/;
- Кэйрпэй үйлчилгээг ашиглан хийсэн худалдан авалтын баримтыг тухайн борлуулалт хийсэн Мерчант олгоно.
- Хэрэглэгчийн нэвтрэх нэр болон нууц үг, пин кодыг ашиглан хийсэн аливаа үйлдлийг Хэрэглэгч өөрөө хийж буйд тооцно.
- Кэйрпэй аппликэйшнд бүртгүүлэх хүсэлт илгээх үед таны гар утсанд дөрвөн оронтой нэг удаагийн нууц код илгээгдэнэ. Энэхүү нууц дугаар нь таныг танин баталгаажуулахад шаардагдана.
- Компани нь үйлчилгээний нөхцөлийн хүрээнд дараах мэдээллийг цуглуулж, боловсруулж ашиглана. Үүнд:
- Эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, санхүүгийн мэдээлэл, боловсрол, цахим баримт бичиг, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээлэл;
- Харилцагчийн өөрийн гэр бүлийн гишүүдийн халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчихгүйгээр гаргаж өгсөн мэдээлэл;
- Танилт нэвтрэлтийн нэгдсэн систем /Дан/, Төрийн мэдээлэл солилцооны систем дэх мэдээлэл, Зээлийн мэдээллийн сангийн мэдээлэл;
- Харилцагчийн “Кэйрпэй” аппликэйшнийг ашиглаж буй төхөөрөмжийн мэдээлэл /цаашид дээрх бүгдийг “Мэдээлэл” гэх/;
- Компани нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг зөвхөн үйлчилгээ үзүүлэх, хэрэглэгчийг танин баталгаажуулах, төлбөр боловсруулах, санхүүгийн эрсдэлийн үнэлгээ хийх, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангах болон хууль тогтоомжийн шаардлага биелүүлэх зорилгоор ашиглана.
- Компани нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг зөвхөн үйлчилгээ үзүүлэх, хууль тогтоомжийн шаардлага хангах, маргаан шийдвэрлэх, аюулгүй байдлыг хангах болон санхүүгийн эрсдэлийн үнэлгээ хийх зорилгоор хадгална.
- Хэрэглэгчийн бүртгэл идэвхтэй байх хугацаанд мэдээллийг хадгална.
- Хэрэглэгч бүртгэлээ устгах хүсэлт гаргасан эсвэл үйлчилгээ ашиглахаа больсон тохиолдолд холбогдох хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол хэрэглэгчийн хувийн мэдээллийг 30 хоногийн дотор устгах буюу дахин танигдах боломжгүй хэлбэрт шилжүүлнэ.
- Санхүүгийн гүйлгээ, төлбөрийн түүх болон хуульд заасан мэдээллийг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу тодорхой хугацаанд хадгалж болно.
- Харилцагч нь санхүүгийн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой тухайлсан гэрээ байгуулсан тохиолдолд гэрээний үүрэг бүрэн дуусгавар болох хүртэлх хугацаанд Мэдээлэл устгах хүсэлт гаргах боломжгүй.
- Хэрэглэгч өөрийн бүртгэл болон хувийн мэдээллийг устгуулах хүсэлт гаргах эрхтэй.
- Мэдээлэл устгуулах хүсэлтийг дараах сувгуудаар илгээж болно:
- И-мэйл: info@carepay.mn
- Хүсэлт хүлээн авснаас хойш ажлын 30 хоногийн дотор мэдээлэл устгах ажиллагааг гүйцэтгэнэ. Хууль тогтоомжийн дагуу хадгалах шаардлагатай санхүүгийн болон гүйлгээний мэдээлэл нь холбогдох хугацаанд хадгалагдаж болно.
- Харилцагч нь “Кэйрпэй” аппликэйшнд хувийн болон санхүүгийн мэдээллээ үүсгэхдээ дараах үүргийг хүлээнэ. Үүнд:
- Худал мэдүүлэхгүй байх;
- Компанийг төөрөгдүүлсэн бусад этгээдийн мэдээлэл оруулахгүй байх;
- Бусдын хувийн болон санхүүгийн мэдээллийг оруулахгүй байх;
- Харилцагч нь “Кэйрпэй” аппликэйшнд хуурамч, төөрөгдүүлсэн мэдээлэл оруулсан тохиолдолд Компани нь Харилцагчийн үйлчилгээний эрх олгохыг хүссэн өргөдлийг хянах, аливаа үйлчилгээ үзүүлэхээс татгалзах, хуулийн байгууллагад хандаж шалгуулах эрхтэй;
- Харилцагч нь өөрийн хууль бус үйлдлийн улмаас тухайн мэдээллийн эзэн, бусад этгээдэд гэм хор, учруулсан тохиолдолд хохирлыг бүрэн төлж барагдуулна.
- Харилцагч нь “Кэйрпэй” аппликэйшн руу нэвтрэх нэр, нууц үг, пин кодын аюулгүй байдлыг хангах, бусад этгээдэд мэдээллээ алдахаас урьдчилан сэргийлж хамгаалах, хадгалах үүрэгтэй;
- Харилцагч өөрийн буруутай үйлдлийн улмаас аппликэйшнд нэвтрэх нууц үг, пин код зэргийг алдсан тохиолдолд Компанийг харилцагчийн мэдээллийг задруулсан гэж үзэхгүй. Үүнтэй холбогдуулан Харилцагчид, эсхүл бусад этгээдэд хохирол учирсан тохиолдолд тухайн хохирлыг Компани хариуцахгүй болно.
- Компани нь Харилцагчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, “Кэйрпэй” аппликэйшнийг зүй бусаар, эсхүл хууль бус зорилгоор ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилгоор аппликэйшнд хандах хандалт, таны хийж байгаа аливаа үйлдлийн түүхийг цахим хэлбэрт хадгална.
ГУРАВ. БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАН АВАХ
- Хэрэглэгч худалдан авалт хийж байгаа Мерчантдаа хандан дор дурдсан дүнгээр төлбөрийн нэхэмжлэх үүсгүүлнэ. Үүнд:
- Хэрэглэгч үйлчилгээний эрх ашиглаж байгаа тохиолдолд нэг удаагийн худалдан авалтын дүн нь хамгийн багадаа 5,000 /таван мянга/ төгрөг, хамгийн ихдээ 3,000,000 /гурван сая/ төгрөг байна.
- Хэрэглэгч тусгай эрх ашиглаж байгаа тохиолдолд нэг удаагийн худалдан авалтын дүн нь 100,000,000 /зуун сая/ төгрөг хүртэл байна.
- Төлбөрийн нэхэмжлэх үүсгэх. Хэрэглэгч мерчантаас худалдан авалт хийхдээ дараах байдлаар төлбөрийн нэхэмжлэл үүсгэнэ. Үүнд:
- Мерчантаар утасны дугаараар төлбөрийн нэхэмжлэл үүсгүүлэх;
- Мерчантын QR кодыг ашиглан төлбөрийн нэхэмжлэл үүсгүүлэх;
- Мерчантаас бараа бүтээгдэхүүнийг хүлээн авах.
- Хэрэглэгч мерчантын үүсгэсэн нэхэмжлэх, төлбөр төлөх хуваарийг зөвшөөрсөн тохиолдолд өөрийн пин кодыг оруулан худалдан авалтыг баталгаажуулна.
- QPay ашиглан төлбөр хийх нөхцөл. Хэрэглэгч Кэйрпэй аппликэйшнаар дамжуулан QPay систем ашиглан төлбөр төлөх тохиолдолд үйлчилгээний шимтгэл болох 1,000 (нэг мянган) төгрөг автоматаар хасагдана. Энэхүү шимтгэл нь тухайн худалдан авалтын төлбөрөөс гадуур тооцогдоно.
- Хэрэглэгч худалдан авалтын эхний төлбөрийг төлснөөр бүтээгдэхүүн хүлээж авах боломжтой болно.
- Хэрэглэгч худалдан авалтын эхний төлбөрийг төлсөн тохиолдолд Мерчант түүнд бараа, бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгнө.
- Хэрэглэгчийн Кэйрпэй үйлчилгээг ашиглан худалдан авсан бүтээгдэхүүний чанар, стандарт, доголдлыг тухайн Мерчант хариуцах бөгөөд доголдолтой холбоотой асуудлыг Мерчанттай холбогдож шийдвэрлүүлнэ.
- Кэйрпэй үйлчилгээг ашиглан худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой буцаалт, цуцлалт, төлбөрийн асуудлыг тухайн мерчантын нөхцөл болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ.
- CareCheck үйлчилгээ нь худалдан авалт хийгдсэнээс хойш буцаалт, цуцлалт хийх боломжгүй болно.
- Хэрэглэгч худалдан авалт хийхээс өмнө үйлчилгээний мэдээлэл болон нөхцөлийг сайтар танилцсан байна гэж үзнэ.
ДӨРӨВ. ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
- Хэрэглэгч нь энэхүү үйлчилгээний нөхцөлийн хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд Компаниас тогтоосон үйлчилгээний эрхийн хэмжээнд ашиглах, хуваан төлөлтөө төлөх үүргийг хүлээнэ.
- Кэйрпэй үйлчилгээг ашиглахын өмнө Компанид хувийн болон санхүүгийн мэдээллээ үүсгэх, дамжуулах үүрэгтэй.
- Хэрэглэгч хувийн болон санхүүгийн мэдээллээ үүсгэхдээ дараах зүйлсийг хориглоно. Үүнд:
- Хуурамч мэдээлэл ашиглах;
- Бусдын хувийн болон санхүүгийн мэдээллийг ашиглах;
- Хэрэглэгч хуурамч мэдээлэл оруулсан бол Компани нь Хэрэглэгчид үйлчилгээний эрх нээхээс эсхүл үйлчилгээний эрх нээлгэх хүсэлтийг хянахаас татгалзана.
- Хэрэглэгч бусдын нэр, хувийн болон санхүүгийн мэдээллийг ашигласан бол хэрэглэгч өөрийн хууль бус үйлдлийн улмаас Компани, Мерчант, гуравдагч этгээдэд учруулсан хохирлыг бүрэн хариуцна.
- Компаниас тогтоосон үйлчилгээний болон тусгай эрхийн хүрээнд кэйрпэй үйлчилгээг ашиглах эрхтэй.
- Кэйрпэй үйлчилгээг ашиглан худалдан авсан бүтээгдэхүүний хуваан төлөлтийг цаг хугацаанд төлөх үүрэгтэй.
- Кэйрпэй аппликэйшнд нэвтрэх нэр, нууц үг, пин код болон бусад мэдээллийн нууцлалаа чандлан хадгалах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнтэй холбогдон гарах үр дагаврыг хариуцах үүрэгтэй.
- Кэйрпэй аппликэйшнд нэвтрэх нэр, нууц үг, пин кодоо алдсан байж болзошгүй тохиолдолд нууц үгээ нэн даруй солих үүрэгтэй.
- Төлбөр төлөхдөө төлбөр хүлээн авах дансны дугаар, гүйлгээний дүн зэргийг зөв оруулах үүрэгтэй бөгөөд эдгээрийг буруу оруулснаас гарах үр дагаврыг хариуцах үүрэгтэй.
- Кэйрпэй аппликэйшн суулгасан гар утас, бусад төхөөрөмжөө бусдад дамжуулсан, ашиглуулсан, хэрэглүүлсэн, эсхүл хулгайд алдсан, эвдэрсний улмаас Компанид учирсан хохирлыг хариуцах үүрэгтэй.
- Хэрэглэгчийн бүртгэлтэй гар утасны дугаар сүлжээгүй болсон, гар утасны орох ярианы эрх хаагдсанаас болж үүссэн хохирлыг хариуцах үүрэгтэй.
- Санаатайгаар кэйрпэй аппликэйшнд доголдол үүсгэсний улмаас үүссэн хохирлыг хариуцах үүрэгтэй.
- Энэхүү үйлчилгээний нөхцөл буюу хэлцэлд дурдагдаагүй хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.
- Хэрэглэгч нь хууль тогтоомж болон энэхүү үйлчилгээний нөхцөлийн холбогдох заалтыг зөрчсөнөөс үүсэх хохирол, аливаа үүргийг дангаар хариуцах үүрэгтэй бөгөөд тэдгээрийг Компани хариуцахгүй болно.
- Зээлийн мэдээллийн сангаас хэрэглэгчийн санхүүгийн мэдээллийг авч кредит скор тогтооход лавлагаа гаргуулах төлбөрийг хэрэглэгч хариуцан төлөх үүрэгтэй.
ТАВ. КОМПАНИЙН ЭРХ, ҮҮРЭГ
- Хэрэглэгчийн хувийн болон санхүүгийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, дүн шинжилгээ хийх, тэдгээрийн үнэн зөвийг шалгаж баталгаажуулах эрхтэй.
- Хэрэглэгчийн хувийн болон санхүүгийн мэдээллийг ашиглан үйлчилгээний эрхийн хэмжээг тогтоох эрхтэй.
- Хэрэглэгчийн төлбөртэй холбоотой мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлэх эрхтэй.
- Хэрэглэгчийн хувийн болон санхүүгийн мэдээллийг Компаниас үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн гаргахтай холбоотойгоор дотоод хэрэгцээнд ашиглах.
- Энэхүү үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлогод заасан журмын дагуу цуглуулсан мэдээллийг үйлчилгээний аюулгүй байдал, эрсдэлийн үнэлгээ болон системийн ажиллагааг сайжруулах зорилгоор автомат боловсруулалтанд ашиглаж болно.
- Компани нь хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, кэйрпэй аппликэйшнийг зүй бусаар, эсхүл хууль бус зорилгоор ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилгоор аппликэйшнд хандах хандалт, хэрэглэгчийн хийж байгаа аливаа үйлдлийн түүхийн лог болон хадгалах, түүнийг хуулийн хүрээнд ашиглах эрхтэй.
- Үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэх эрхтэй.
- Хэрэглэгч нь Кэйрпэй аппликэйшнийг дараах зорилгоор ашигласан тохиолдолд урьдчилан сануулалгүйгээр үйлчилгээний эрхийг зогсоох, хаах, шалгах эрхтэй. Үүнд:
- Зүй бусаар эсхүл хууль бус зорилгоор ашигласан, ашиглахыг завдсан;
- Зориулалтын бусаар ашигласан;
- Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх зорилгоор ашигласан;
- Бусдын хувийн мэдээллийг эсхүл хуурамч мэдээлэл ашигласан;
- Хууран мэхлэх зорилгоор ашигласан, худал мэдээлэлд ашигласан;
- Олон нийтийн хэрэгслээр худал, төөрөгдөл үүсгэх мэдээлэл тараахад ашигласан;
- Зүй зохисгүй байдлаар, бусдад хохиролтойгоор ашигласан;
- Компанийн нэр хүнд, ашиг орлогод сөргөөр нөлөөлөх худал мэдээлэл түгээсэн;
- Хэрэглэгч Кэйрпэй аппликэйшнийг дээрх зорилгоор ашигласан эсэх талаар хуулийн байгууллагад өргөдөл, гомдол гаргаж шалгуулж, шийдвэрлүүлэх эрхтэй.
- Хэрэглэгч системийн хэвийн үйл ажиллагаанд халдах үйлдэл, оролдлого хийсэн тохиолдолд тухайн хэрэглэгчийн эрхийг дахин ашиглах боломжгүйгээр хаах, хязгаарлах эрхтэй.
- Хэрэглэгч хууль тогтоомж болон үйлчилгээний нөхцөлийн холбогдох заалтуудыг зөрчсөн, зөрчиж магадгүй гэж үзсэн тохиолдолд үйлчилгээг ашиглах эрхийг урьдчилан сануулалгүйгээр зогсоох, хаах, шалгах эрхтэй.
- Компани нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд худалдахгүй, олон нийтэд түгээхгүй бөгөөд зөвхөн хуульд заасан үндэслэл болон хэрэглэгчийн зөвшөөрлийн хүрээнд ашиглана.
- Компани нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг олон нийтэд түгээх, гутаан доромжлох, дарамт шахалт үзүүлэх хэлбэрээр ашиглахгүй.
- Компани нь хэрэглэгчийн төхөөрөмжийн мэдээлэл, байршлын мэдээлэл болон аппликэйшний хандалтын мэдээллийг зөвхөн аюулгүй байдлыг хангах, залилангаас сэргийлэх, үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор ашиглана.
- Камерын эрх нь зөвхөн хэрэглэгчийг танин баталгаажуулах, бичиг баримт баталгаажуулах болон QR код унших зориулалтаар ашиглагдана.
ЗУРГАА. ХУДАЛДАН АВАЛТЫН ТӨЛБӨРИЙН ХУГАЦАА ХЭТРЭЛТ
- Кэйрпэй үйлчилгээг ашигласнаар хүү, шимтгэл бодогдохгүй бөгөөд зөвхөн төлбөр төлөлтийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд төлөх ёстой төлбөр дээр хугацаа хэтрүүлсний төлбөр, алданги нэмэгдэж бодогдоно.
- Хэрэглэгч төлбөр төлөх төлөлт бүрийн хугацааг 1 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч дараах байдлаар хугацаа хэтрүүлсний төлбөр төлнө.
- 100,000 төгрөг хүртэлх үнийн дүнтэй худалдан авалтад 2,000 төгрөг.
- 100,001 - 500,000 төгрөг хүртэлх үнийн дүнтэй худалдан авалтад 5,000 төгрөг.
- 500,001 - 1,000,000 төгрөг хүртэлх үнийн дүнтэй худалдан авалтад 10,000 төгрөг.
- 1,000,001 - 2,000,000 төгрөг хүртэлх үнийн дүнтэй худалдан авалтад 20,000 төгрөг.
- 2,000,001 - 3,000,000 төгрөг хүртэлх үнийн дүнтэй худалдан авалтад 30,000 төгрөг.
- 3,000,001 - 4,000,000 төгрөг хүртэлх үнийн дүнтэй худалдан авалтад 40,000 төгрөг.
- 4,000,001 - 5,000,000 төгрөг хүртэлх үнийн дүнтэй худалдан авалтад 50,000 төгрөг.
- 5,000,001 - 6,000,000 төгрөг хүртэлх үнийн дүнтэй худалдан авалтад 60,000 төгрөг.
- 6,000,001 - 7,000,000 төгрөг хүртэлх үнийн дүнтэй худалдан авалтад 70,000 төгрөг.
- 7,000,001 - 8,000,000 төгрөг хүртэлх үнийн дүнтэй худалдан авалтад 80,000 төгрөг.
- 8,000,001 - 9,000,000 төгрөг хүртэлх үнийн дүнтэй худалдан авалтад 90,000 төгрөг.
- 9,000,001 - 10,000,000 төгрөг хүртэлх үнийн дүнтэй худалдан авалтад 100,000 төгрөг.
- Хэрэглэгч тухайн хуваарьт төлөлтөө 7 хоногийн дотор төлөөгүй бол 6.2-т заасан хэмжээгээр хугацаа хэтрүүлсний төлбөр дахин нэмэгдэнэ.
- Худалдан авалтын хамгийн сүүлийн төлөлт хийх хугацаанаас 14 хоног хэтрүүлсэн бол дараагийн өдрөөс хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги болон хугацаа хэтрүүлсний төлбөр нэмж тооцогдоно. Энэхүү алданги нь сүүлийн төлөлт дээр бодогдоно.
- Төлбөр төлөлтийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд Үйлчилгээний эрхийг тухайн төлөлтийг бүрэн төлөх хүртэл хугацаагаар зогсоох бөгөөд төлөлт хийснээр Үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглах эрхтэй болно.
- Төлбөр төлөлтийн хугацааг хэтрүүлсэн хоног, авагдсан арга хэмжээнээс хамаарч зогсоох, хаах, ахин ашиглуулахгүй байх шийдвэрийг Компани дангаар шийдвэрлэнэ.
- Хэрэглэгч нь төлбөр төлөх хугацаагаа хэтрүүлсэн тохиолдолд Компани нь хугацаа хэтэрсэн хэрэглэгчийн санхүүгийн мэдээллийг зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэх.
ДОЛОО. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЭРСДЭЛ
- Компани хэрэглэгчийн хувийн болон санхүүгийн мэдээлэл, худалдан авалтын түүхэд үндэслэж үйлчилгээний эрхийн хэмжээг тогтоох бөгөөд энэ нь хэрэглэгчийг аливаа өрийн дарамтад оруулахгүй гэх баталгаа болохгүй.
- Хэрэглэгч банк, банк бус санхүүгийн байгууллага, бусад этгээдээс авсан зээлийн эргэн төлөлт хийх үүргээ тооцоолж Кэйрпэй үйлчилгээг ашиглах үүрэг хүлээнэ.
НАЙМ. АСУУДАЛ, МАРГААН ШИЙДВЭРЛҮҮЛЭХ
- Харилцагч нь Компанийн үйлчилгээтэй холбоотой аливаа санал хүсэлт, гомдлыг гаргахдаа дараах хаягаар холбогдоно:
- Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Мэдээлэл Технологийн Үндэсний Парк, 1 давхар, 116 тоот.
- Утас: +976-19002407 /ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд/
- И-мэйл хаяг: Info@carepay.mn
- Үйлчилгээний тасалдсан нь байгалийн давагдашгүй хүчин зүйл /гал, үер, газар хөдлөлт, аянга болон тэсрэлт/ эсвэл төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан хуулийн зохицуулалт журам хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, ажил хаялт, дайн, террорист халдлага, гоц халдварт өвчин гуравдагч байгууллагын системийн тасалдал зэрэгтэй холбоотой бол Үйлчилгээ тасалдсан тооцохгүй бөгөөд Компани хариуцлага хүлээх үндэслэл болохгүй.
- Харилцагч нь үйлчилгээний нөхцөлөөр хүлээсэн үүргээ зөрчсөн, Үйлчилгээг хууль бусаар ашигласан, Компанийн үйл ажиллагаанд болон бусад этгээдэд хохирол учруулсан нь баримтаар нотлогдсон тохиолдолд Харилцагчийн нэвтрэх эрхийг хааж, гэмт хэргийн шинж агуулсан бол хууль хяналтын байгууллагад хандаж учирсан хохирлыг арилгуулна.